Christian Louboutin бүх төрлийн арьсны өнгөнд зориулсан хоёр шинэ загвар танилцууллаа

Өндөр өсгийтэй сандаал

Дөрвөн жилийн өмнө Christian Louboutin брэнд таван төрлийн арьсны өнгөтэй Nudes нэртэй туфлиний цуглуулга гаргаж, тухайн үед бүсгүйчүүд дунд шуугиан дэгдээж байсан билээ. Түүнчлэн тэр цагаас хойш брэнд анхны таван өнгийн сонголтоо долоо болгон өргөтгөж, Solasofia гэх балерина гутлын цуглуулга танилцуулаад амжсан юм.

Өнөөдөр дизайнер Кристиан Лубутен энэхүү арьсны өнгөтэй гутлын цувралдаа хоёр шинэ загвар нэмлээ. Christeriva хэмээн нэрлэгдсэн шагай хэсгээрээ туузан оосортой, балетчины гутлыг санагдуулам дизайнтай сандаал 875 доллараар худалдаанд гарсан байна.

Харин хоёр дахь Cherrysandal загвар нь илүү бүдүүн өсгийтэй, сонгодог загвартай бөгөөд 895 доллараар үнэлэгдсэн байна.

Шинэ загваруудыг брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдаж авах боломжтой.

Ө.Тодгэрэл

2017-06-29, 14:00