Загварын сэдэвт домогт бүтээлүүдийн нэгт тооцогддог “Devil Wears Prada” кинон дээр гол дүр Миранда Пристлигийн амьдарч байгаагаар гардаг гэрийг 27,500,000 ам.доллароор худалдаалахаар болжээ. Тус орон сууцыг Мирандагийн туслах Энди Сакс захирлынхаа гэрт сэтгүүл хүргэж өгдөг хэсгээс харах боломжтой.
Энэхүү таван давхар таунхаусын зураг төслийг нэрт архитектор Стэнфорд Уайт гаргаж байсан бөгөөд тэртээ 1906 онд баригдсан түүхтэй. Сүүлд 2005 онд дизайнер Даймон Барратын удирдлага дор сэргээн засварлаж байжээ. Таунхаус нь Нью-Йоркийн тансаг зэрэглэлийн брэндийн дэлгүүрүүд болон олон сая доллароор үнэлэгддэг орон сууцны хороолол сүндэрлэдэг Upper East Side-ын гудамжинд байршдаг.
Уг барилга нь долоон унтлагын өрөө, 10 угаалгын өргөө, сагсан бөмбөгийн талбай, зөвхөн гэрийн ажилчдад зориулагдсан өрөө, номын сан зэрэг нийт 20 өрөөтэй төдийгүй Нью-Йоркийн орон сууцуудад маш ховор байдаг хувийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнг хүртэл багтаажээ. Бүх шал болон тавцангууд гантиг хийцтэй ба гал тогоонуудын нэгийг бүхэлд нь шилээр хийсэн байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт