Dior-ын шинэ сурталчилгаа: Фернанда Ли ба Адвоа Абоа нарын оролцсон зураг авалт

Цэнхэр өнгийн ид шид

Dior намар-өвөл 2017 цуглуулгын сурталчилгааны зургуудаа дэлгэлээ. Зураг авалт ба бичлэгийг Брижитт Лакомб хариуцан ажилласан байна.

Шинэ сурталчилгаанд Фернанда Ли, Адвоа Абоа ба Рут Белл гэх зэрэг загварын ертөнц дахь нэр хүндтэй моделиуд оролцож, намар-өвөл цуглуулгын жийнсэн материалтай хослол, гялалзсан саатай үдшийн даашинз, үслэг хантааз, өргөн оосортой гар цүнх болон савхин берет малгайгаар гоёсон байлаа. Загвар өмсөгчдийн стилийг Карл Темплер бүрдүүлжээ.

Дизайнер Мария Грация Кьюригийн урласан намар-өвөл 2017 цуглуулга бүхэлдээ цэнхэр өнгийн төрөл бүрийн туяануудаас бүрдсэн гэдгээрээ онцлог болсон. Энэ нь загварын ордны үүсгэн байгуулагч Кристиан Диорын хамгийн дуртай өнгө байсан юм. Кьюри мөн тус цуглуулга дээр ажиллахдаа "Léon: The Professional" болон Артур Пеннийн найруулсан "Bonnie and Clyde" кинонуyдаас бүтээлч санаа авсан нь хувцаснуудаас илт харагдах болно.

Buro.Mongolia

2017-06-30, 10:00

  • Зураг: