Домогт төрхийг хэрхэн бүтээх вэ: Пэрис Хилтон ба 2000-аад оны моод

Үслэг бэлтгэлийн хувцас, ягаан өнгө бас маш их гялтгар чимэглэл

Хэрэв та хэн нэгнээс "2000-аад оны моод хэнээр төсөөлөгддөг вэ" гэж асуувал танд шууд л Пэрис Хилтоны нэрийг хэлнэ. Өөрийн гэсэн реалити шоутай, баян гэр бүлийн өв залгамжлагч түүний дүр төрх өнөөдрийн Пэрис Хилтонтой ямар ч холбоогүй болжээ. Тухайн үед түүний үдэшлэгүүд дээр өмсөж, папараццийн дуранд өртдөг байсан "аймшигт" гоёлууд өнөөдөр түүх болон үлдсэн юм.

Ойролцоогоор нэг сарын өмнө W сэтгүүлийн дижитал хувилбар нэгэн сонирхолтой видеог дэлгэсэн билээ. Видеонд Пэрис нуруун дээрээ гялтгар бичигтэй, үслэг материалтай бэлтгэлийн хувцас, жийнсэн мини юбка, UGG гутал мөн маш их ягаан өнгө гээд өөрийн дуртай 2000-аад оны загварын трендүүдийн талаар дэлгэж байсан юм. 2000-аад оны үед олон сэтгүүл Пэрис Хилтоныг хэт доор суудалтай жийнс өмсөж, мөн хэт их "That's Hot" гэж хэлдэг байсных нь төлөө загварын ямар ч мэдрэмжгүй гэж нэрлэж байсныг та санаж байна уу? Харин өнөөдөр загварын сэтгүүлүүд түүний 2000-аад оны дүр төрхүүдийг эргэн санагалзаж байна. Жишээ нь "Гялтгар чимэглэлээс эхлээс UGG хүртэл: Пэрис Хилтоны домогт 20 төрх", "Пэрис Хилтон загварын шүтээн байсныг батлах 22 шалтгаан" гэх мэт янз бүрийн нийтлэлүүд харагдах болсон юм. Өнөөдөр 10-15 жилийн дараа эргээд харахад Пэрис Хилтон мэдрэмжгүй, муухай хувцасладаг байсан гэхээсээ илүү уярмаар, өхөөрдөм харагддаг байжээ. Түүнээс өөр хэн үслэг материалтай топыг үслэг оруулгатай жийнсэн өмд, зузаан ултай гуталтай хослуулан өмсөж чадна гэж ?

Хамгийн гол нь Пэрис Хилтоны өмсөж байсан хувцас бүр хувь хүнийх нь зан чанарыг маш сайн илтгэж чадаж байсан юм. Мөн одоо ч түүний домогт дүр төрхүүдийг Instagram-ын "influencer"-үүд дууриасаар байгаа нь үнэхээр гайхалтай.

Buro.Mongolia

2017-08-12, 12:00

  • Зураг: