Английн алдартай загвар өмсөгч Эди Кемпбелл Парисын загварын долоо хоногийн үеэр H&M Studio-гийн шоунд оролцсон бол одоо уг брэндийн шинэ намар-өвөл сурталчилгааны нүүр царай боллоо
Саяхан бид H&M Studio брэндийн намар-өвөл цуглуулгын каталогийг танилцуулсан билээ. Харин одоо шинэ сурталчилгааны анхны зургуудыг дэлгэж байна. Зураг авалтын зохиолчоор Дэн Жексон ажиллаж, гол дүрд Эди Кэмпбелл оролцлоо. Тэрбээр загварын тэргүүлэх ордууд болох Burberry, Dior ба Louis Vuitton-той хамтран ажилласан туршлагатай төдийгүй урлагийн Курто сургуулийн дипломтой аж. Модель бүсгүйн хэлснээр урлагийн боловсрол түүнд загварын зураг авалтыг зурагчны нүдээр харахад, мөн төлөөлж буй цуглуулгынхаа уран сэтгэмжийг илэрхийлэн гаргахад тусалдаг гэнэ.
"Надад H&M Studio-гийн дизайнеруудын гаргасан 1970-аад оныг футуристик хэв маягтай хослуулсан санаа таалагдсан. Тарпийзан хэлбэртэй, намирсан торгон өмд, хиймэл үстэй пальто нь лакан арьстай хүрэм, гялалзсан хоолойтой цамц болон "сарны гутал"-тай сайхан зохицож байгаа. Урнаар дүрсэлвэл би энэ цуглуулгыг "Ирээдүйн талаарх мөрөөдсөн бодол гэж нэрлэнэ" хэмээн Кэмпбелл ярьлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт