Саран дээрх анхны хүн: H&M Studio цуглуулгын футуристик төрхүүд
Эвтэйхэн бас гялтганасан
H&M Studio хэмээх хязгаарлагдмал цуглуулгыг уламжлал ёсоор брэндийн загвар зохион бүтээгчдийн тусгай баг бүтээсэн билээ. Тэд урласан хувцаснуудаа аль 3-р сард Парисын Grand Palais-т танилцуулж байсан юм
H&M удахгүй худалдаалагдах гэж буй цуглуулгынхаа каталогийг олонд дэлгэлээ. Ингэснээр бүх бүтээгдэхүүнүүдийг сайтар шинжиж, авахыг хүссэн зүйлсээ эртнээс тэмдэглээд авах боломжтой боллоо.
Шинэ улиралд уг брэнд футуристик хэв маягтай, гялалзсан материалаар хийсэн загварууд дээр найдлага тавьжээ. Жишээ нь гялалзсан, сүлжмэл хантаазыг өдөр ч, орой ч дуртай төрхөө бүрдүүлэн өмсөх боломжтой. Цуглуулгын бас нэгэн "сансрын" сэдэвтэй гол загвар бол хоолойтой цамц юм. H&M Studio -гийн зөвлөж буйгаар энэхүү цамцыг трапец хэлбэрийн сул өмд эсвэл нарийхан "харандаа" юбкатай хослуулах нь хамгийн тохиромжтой. Харин хүйтэн цаг агаарт нейлонон пальто болон хиймэл үстэй хүрэм дулаацахад тань хэрэг болно. Эцэст нь зузаан ултай гутал болон урт түрийтэй гутал өмссөнөөр та сансар уруу нисэхэд бэлэн байна гэж ойлгоорой.