Эндээс үзээрэй: Delpozo, намар-өвөл 2016

Шууд дамжуулалт

Нью-Йоркийн загварын долоо хоног үргэлжилж байна. Өнөөдрийн хуваарьт Delpozo брэндийн шоу бичигджээ. Монголын цагаар өнөөдөр шөнийн 00:00 цагт бидэнтэй нэгдэж, шууд дамжуулалтыг үзээрэй

Delpozo брэндийн бүтээлч захирлаар Хосеп Фонт томилогдсоноос хойш брэндийн шоунууд Мадридаас нүүж, Нью-Йоркд тавигддаг болсон байгаа. Мартагдаж явсан брэндэд шинэ дизайнер амь оруулж, олны анхаарлыг загварын ордон руу татаж чадсан. Хэрвээ та энэхүү брэндийн талаар дуулж амжаагүй байгаа бол тэдний сүүлийн хэдэн улирлын цуглуулгыг сонирхохыг зөвлөж байна. Харсан зүйл тань танд гарцаагүй таалагдах болно.

Монголын цагаар өнөөдөр шөнийн 00:00 цагт шууд дамжуулалт эхлэх тул та бүү хоцроорой.

Ө.Тодгэрэл

2016-02-17, 14:30

  • Зураг: