Фаррелл Уильямс adidas Originals-д зориулж шинэ цуглуулга гаргалаа

Цүнх ба кет

Үргэлж этгээд бас анхаарал татам дизайн гаргадаг Фаррелл Уильямс adidas Originals-д зориулж жаккард хээтэй загварууд бүтээлээ

Энэхүү Jacquard Pack 2.0 нэртэй шинэ загварууд нь 2015 онд танилцуулсан үндсэн цуглуулгын үргэлжлэл болон гарчээ. Тухайн үед дуучин Фаррелл Парисын Marché Saint Pierre гэх даавууны дэлгүүрээр зочилсноор хээ угалз, хатгамлаар баялаг цуглуулга бүтээхээр шийдсэн юм.

Шинэ цуглуулгад ургамлын хээтэй цайвар шар болон пейсли хээтэй ногоон-цэнхэр гэх хоёр өнгийн сонголттой Superstar үүргэвчтэй цүнх, Stan Smith Mid гэх түрийтэй кет багтсан байна.

Jacquard Pack 2.0 энэ сар худалдаанд гарах бөгөөд Stan Smith Mids кет $220, харин Superstar үүргэвчтэй цүнх $450 доллараар борлуулагдах гэнэ.

Buro.Mongolia

2016-12-07, 11:00

  • Зураг: