Дизайнер Виржил Абло шинэ сурталчилгаагаа цацлаа
Louis Vuitton брэндийн эрэгтэй чиглэлийн бүтээлч захирал Виржил Абло намар-өвөл 2019 улиралд зориулсан сурталчилгаагаа цацлаа. Неон өнгө, футуристик уур амьсгал давамгайлсан сурталчилгааны зураг авалтыг Токио хотод хийж, гэрэл зурагчнаар Кента Кобаяси ажиллажээ. Японоос гаралтай зурагчин Кента Кобаяси нь графикаар чимэглэсэн гэрэл зургуудаараа алдартай ба энэхүү өнгө аяс нь энэ удаагийн сурталчилгаанд ч мөн шингэсэн байлаа. Намар-өвөл 2019 сурталчилгаанд улирлын онцлох загварууд болох Keepall цүнх, монограм хээтэй загварууд, тэйлор хослолууд түлхүү орсон байгаа. Сонирхуулахад дизайнер Виржил Абло намар-өвөл 2019 улиралд зориулан 1978 онд дэлгэцнээ гарч байсан "The Wiz" мюзикл кино болон цагаачлалын тухай асуудлаас бүтээлч сэдэл авсан цуглуулгыг урласан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт