Их Британийн Vogue нэг ч мэргэжлийн загвар өмсөгч оролцоогүй дугаар гаргана

Бодит бүсгүйчүүд

Их Британий Vogue сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаараас та нэг ч мэргэжлийн загвар өмсөгчийн зураг олж харахгүй

Сэтгүүлийн арваннэгдүгээр сарын дугаар "бодит бүсгүйчүүдэд" зориулагдах болжээ. Мэргэжлийн моделиудын оронд сэтгүүлийн хуудаснуудыг удирдах албан тушаал хашдаг төрөл бүрийн насны ангиллын бүсгүйчүүд эзлэх болно. Тодруулбал архитектурын түүхч Шуми Боуз, буяны байгууллагын захирал Брита Фернандез Шмидт, Hello Love Studio-гийн арт-директор Жейн Хатчинсон ба Vinaya гэх технологиор мэргэшсэн компаний гүйцэтгэх захирал Кейт Ансворс нар зураг авалтад оролцсон байна. Харин сэтгүүлийн нүүр дээр жүжигчин Эмили Блант гарах гэнэ.

Ерөнхий редактор Александра Шульманы хэлж буйгаар сэтгүүлийн хуудаснууд дээр удирдагч бүсгүйчүүд тун ховор гардаг тул Vogue-ийн хамт олон ийм шийдвэр гаргахаар болжээ.

"Өөрийгөө арчилж, хувцас загварыг сонирхож, сайхан харагдах хүсэл нь зөвхөн загварын салбарын бүсгүйчүүдэд байдаг гэх стереотип олон нийтэд тархсан байдаг. Харин улс төр ба бизнесийн бүсгүйчүүдэд тийм тэмүүлэл огт байдаггүй мэт зарим хүмүүс үздэг" хэмээн Шульман хэвлэлийнхэнд ярьжээ.

Buro.Mongolia

2016-10-08, 12:00

  • Зураг: