Кайли Женнер adidas Falcon пүүзний сурталчилгаанд

Шинэ өнгөнүүд тун удахгүй худалдаанд гарна

Adidas брэнд adidas Coeeze гэх шинэ хувцасны цуглуулга танилцуулахын зэрэгцээ Falcon пүүзний шинэ өнгөнүүдийг харууллаа. Сурталчилгааны нүүр царайгаар 2018 оны гол инфлюэнсер хэмээн өргөмжлөгдсөн реалити шоуны од, энтрепренер, модель Кайли Женнер сонгогдсон байна. Кайли ягаан машины фон дээр шинэ загваруудыг өмсөн зургаа даруулжээ.

Falcon загвар алтлаг ягаан ба цагаан цэнхэр гэсэн хоёр өнгөний сонголттой ба арванхоёрдугаар сарын 6-нд худалдаанд гарах юм. Харин Coeeze цуглуулгын хувцаснуудын хувьд гэвэл флис буюу хонины ноостой төстэй зөөлөн ба дулаан материалаар хийгдсэн бөгөөд яг одоо тренд болж буй 1990-ээд оны хэв маягтай болсон байгаа.

Buro.Mongolia

2018-11-28, 16:00