Түүний хувьд үйлчлүүлэгч бүрээ сэтгэл хангалуун байлгах нь чухал
Кортни Кардашьян, Кайли Женнер зэрэг алдартнуудын стилист Дэни Мишель Vogue сэтгүүлд хэрхэн ажилладаг тухайгаа хуваалцлаа. 10 гаруй жилийн өмнө тэрээр стилистийн ажлыг мэргэжлийн нэгэн хийдгийг мэддэггүй байсан бол өдгөө Instagram хуудсандаа 50 мянга гаруй дагагчтай болжээ.
Дэни Мишелийн ажлын хуваарь өглөө 7 цагаас эхлээд 21 цаг хүртэл үргэлжилдэг бөгөөд цагаа зөв хуваарилах нь ажлын хамгийн чухал хэсэг болохыг тэрээр онцоллоо. Алдартнууд ч мөн бидний адил "ямар хувцас өмсөх вэ?" гэсэн асуудалтай тулгардаг учир тэднийг энгийн хүн гэдгээр нь хүлээн авч, найрсаг холбоо тогтоосноор ажиллахад илүү хялбар, үр дүнтэй болдог байна.
Тасралтгүй ирэх дуудлага, мессеж зэрэгт гар утасны тусламжтайгаар хариу өгч, ихэнх ажлаа амжуулдаг байна. Харин стайлингийн бүтээлч санаагаа багийн гишүүдийн хамтаар цахим ертөнц, олон нийтийн сүлжээнээс олж авдаг бөгөөд стайлинг хийхдээ хамгийн догь хувцас, хамгийн загварлаг аксесуарыг сонгодог байна.
Түүний хувьд "үйлчлүүлэгч бүрээ сэтгэл хангалуун байлгах" гэсэн зарчмаар ажиллах нь ажлын бүтээмжийг дээшлүүлж, урам зориг өгдөг байна. Мөн тэрээр "Үс засалт, нүүр будалт, хувцаслалт яг л хуяг дуулга шиг өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг. Үйлчлүүлэгчид маань олны нүдэн дээр гялалзаж, сайхан харагдах нь намайг улам хурцалдаг" гэж хэлсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт