Орчин үеийн загварын салбар дахь залуу үймээн дэгдээгчид
Их Британийн i-D сэтгүүлийн 2018 оны зуны дугаарын онцлох баатраар загвар өмсөгч Кайя Гербер тодорсон байна. Энэхүү дугаар нь "загварын ертөнцийн залуу үймээн дэгдээгчдэд" зориулагдсан бөгөөд сэтгүүлд Кайагаас гадна Наоми Чин Винг, Матильда Хеннинг, Натали Огг, Лулу Тенни ба Се Чау гэх шинэ эриний загвар өмсөгчид онцлогдсон юм.
Сэтгүүлийн сэдвийн дагуу Кайя бага зэрэг гранж, панк стиль бүрдүүлсэн бөгөөд ингэхдээ Saint Laurent, Sacai, Gucci, Balenciaga, Isabel Marant гэх дизайнеруудын хувцсыг өмссөн байна. Харин зургуудыг Vogue ба Harper's Bazaar сэтгүүлүүдтэй хамтран ажилладаг Италийн зурагчин Марио Сорренти авчээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт