Шинэ гол дүр
Синди Кроуфордын 14 настай охин “Scenique” нүдний шилний нүүр царайгаар тодорсон бөгөөд тус нүдний шилний сурталчилгаанд зориулсан богино хэмжээний кинонд тогложээ
Тус богино хэмжээний кинонд улаан будагтай хумс, хайлж буй мөхөөлдөс, усны хувцас, сэнс гээд тод улаан өнгөтэй эд зүйлсийг хаа сайгүй байршуулжээ. Үйл явдалд Кайя орноосоо босч, усан сангийн хажуугаар алхлан, очир эрдэнийн зүүлтээ усан сангийн захад тавин нарны шилтэйгээ сэлдэг. Энэхүү богино хэмжээний кино нь зуны налгар өдрийг санагдуулах бөгөөд танд амралт авах хүсэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Хэдийгээр энэхүү кино нь үнэхээр гоё зураг авалттай болсон ч дэндүү удаашралтай хэмнэлтэй тул та үзэж дуусах хүртлээ юу ч мэдэрч, бодож амжих байх шүү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт