Хоёр ертөнцийн нэгдэл: Louis Vuitton ба зураач Жефф Кунс нарын хамтарсан цуглуулга
Уран зураг ба загвар
Хоёр хоногийн өмнө Парисын Лувр музейд зураач Жефф Кунс болон Францын Louis Vuitton загварын ордон нар хамтарсан цуглуулгаа танилцууллаа.
Уг хамтын ажиллагааны хүрээнд Кунс өөрийн алдарт бүтээлүүдийг ашиглах эрх өгөөд зогсолгүй, мөн брэндэд зориулсан шинэ дизайн гаргаж өгсөн байна. Түүний бүтээлүүд Speedy, Keepall ба Neverfull загварын гар цүнхнүүд болон хүзүүний алчуур, түлхүүрийн оосор, түрийвч, зөөврийн компьютер гэх зэрэг аксесуар дээр гарчээ. Цуглуулгад нийт 51 бүтээгдэхүүн орсон байна.
Цуглуулгын гар цүнхнүүд Louis Vuitton-ы тодорхой заагдсан дэлгүүрүүд болон уг төсөлд зориулан Нью-Йоркд нээгдэж буй поп-ап дэлгүүрт борлуулагдах болно.
Жефф Кунс өмнө нь H&M ба Stella McСartney брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт