Лагерфельд Chanel-ийн шинэ сурталчилгаанд зориулж Кайя Герберийн зургийг дарлаа

Домогт Коко Шанелийн байранд

Кайя Гербер Chanel брэндийн албан ёсны нүүр царайгаар сонгогдож, франц загварын ордонд зориулсан анхны сурталчилгаандаа оролцлоо.

Тодруулбал шинэ сурталчилгаанд өдгөө 16 настай Кайя Chanel ордны үүсгэн байгуулагч Коко Шанелийн хувийн эзэмшил дахь орон сууц дотор хар-цагаан өнгийн зурагнууд даруулсан байна. Уг сурталчилгаа Chanel брэндийн гар цүнхний цуглуулгад зориулагдсан бөгөөд тэр дунд 2.55 ба Gabrielle гэх зэрэг домогт загваруудын шинэчлэгдсэн хувилбарууд үзэгдэх болно.

Бүх зурагнуудыг брэндийн бүтээлч захирал Карл Лагерфельд дарж, ерөнхий санааг нь гарган ажиллажээ.

Сануулж хэлэхэд 2017 оны намар Синди Кроуфордын охин Chanel ордны хавар-зун 2018 загварын шоуг нээн алхсан. Түүнчлэн энэ оны есдүгээр сард Кайя ба Карл Лагерфельд нарын хамтран бүтээсэн капсул цуглуулга худалдаанд гарахаар төлөвлөгдсөн байгаа.

Buro.Mongolia

2018-02-28, 10:00

  • Зураг: