Louis Vuitton Виржил Аблогийн анхны цуглуулгад зориулсан pop-up дэлгүүр нээлээ
Лондон хотноо
Louis Vuitton брэндийн эрэгтэй хувцасны бүтээлч захирал Виржил Абло өнгөрөгч зургаадугаар сард брэндэд зориулсан анхны цуглуулгаа танилцуулсан билээ. Тэгвэл Louis Vuitton брэнд Виржил Аблогийн анхны цуглуулгад зориулсан pop-up дэлгүүрийг Лондон хотноо нээлээ. Лондон хотын Мейфэр дүүрэгт байрлах энэхүү дэлгүүрийн бүтээлч санааг алдарт "The Wizard of Oz" буюу "Озын шидтэн" киноноос сэдэвлэсэн бөгөөд поп-ап дэлгүүрт кинонд дүрслэгддэг ой мод, шар зам зэргийг бүтээжээ.
Дашрамд дурдахад уг поп-ап дэлгүүр аравдугаар сарын 25-нийг хүртэл ажиллах ба тусгай тасалбар худалдан авч үйлчлүүлэх боломжтой ажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт