Мөрөөдлийн зүйл: Дизайнер Виржил Аблогийн шинэ ном

"Virgil Abloh: Figures of Speech"

Дизайнер Виржил Абло ирэх зургаадугаар сард Чикаго хотын Контемпорари урлагийн музейтэй хамтран "Virgil Abloh: Figures of Speech" нэртэй үзэсгэлэнгээ гаргахаар болсон билээ. Тэгвэл дизайнер уг үзэсгэлэндээ зориулан Prestel хэвлэлийн газартай хамтран "Figures of Speech" хэмээх ном гаргажээ. Энэхүү номдоо тэрээр сүүлийн 20 жилийн турш дуу хөгжим, хувцас загвар, архитектурын салбарт хийсэн бүтээлч ажлуудын зураг болон алдарт архитектор Рем Колхас, сэтгүүлч Лу Стоппард, үзэсгэлэнгийн куратор Майкл Дарлинг нарын нийтлэл, өгүүллэгүүд багтсан байна. "Virgil Abloh: Figures of Speech" үзэсгэлэн зургаадугаар сарын 10-наас есдүгээр 22-ныг хүртэл гарах ба энэхүү үзэсгэлэн ирэх хоёр жилийн турш дэлхийн эргэн тойрноор аялж, томоохон галерейнуудад нээгдэхээр болжээ.

 

 

Buro.Mongolia

2019-05-06, 10:01