Нэгэн гайхмаар атлаа үнэн мэдээ дуулгахад дэлхийн хамгийн алдартай гутлын брэнд Manolo Blahnik дөнгөж өнөөдөр албан ёсны вебсайттай боллоо. Шинэ сайт дээр брэндийн бүхий л аксесуарууд болон номууд тавигдсан байгаа бөгөөд бүгдийг нь худалдаж авах боломжтой
Техник, технологи хөгжсөн өнөө үед дэлхийн бүх алдартай загварын орднууд өөрийн гэсэн интернет дэлгүүртэй гэж бид боддог байлаа. Гэтэл зарим нэг дизайнерууд өдийг хүртэл цахим сүлжээний ид шидийг ашиглалгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн гэх гэнэтийн мэдээлэл биднийг гайхшрууллаа. Тухайлбал дэлхийн шилдэг гутлын мэргэжилтэн Маноло Бланик дөнгөж өнөөдөр албан ёсны, олон улсын вебсайттай болсон байна. Тиймээс өнөөдрөөс эхлэн Manolo Blahnik-ийн бүх цуглуулгууд анх удаагаа интернет сүлжээгээр борлуулагдаж эхлэх нь ээ.
Гутлын дизайнерт энэ асуудал дээр Farfetch-ийн хамт олон тусалсан гэнэ. Өнгөрсөн жилийн есдүгээр сард Farfetch компани Black & White гэх шинэ хэлтэс үүсгэн байгуулсан бөгөөд уг хэлтэс нь дээд зэрэглэлийн брэндүүдийн e-commerce үйл ажиллагааг хөгжүүлэхэд төвлөрдөг аж. Farfetch-ийн ерөнхий захирал Жосе Невешагийн хэлж буйгаар Маноло Бланик энэ төслийн анхны үйлчлүүлэгчээр тодорчээ.
Загварын ордны шинэ вебсайтыг эндээс сонирхоорой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт