Prada феминист зурагтай футболканууд гаргалаа
Зургийг “Breakfast at Tiffany's” киноны постерыг урлаж байсан Роберт Макгиннис гаргажээ
Prada феминист зурагтай футболканы капсул цуглуулга танилцууллаа. Зургийг "Breakfast at Tiffany's" болон Жеймс Бондын тухай киноны постерыг урлаж байсан алдарт Роберт Макгиннис хариуцан ажиллажээ.
Уран бүтээлч энэхүү төсөл дээр ажиллахдаа найруулагч Федерико Феллинигийн "City of Women" киноноос санаа авч, эрчүүдийг олзлон авдаг эрх чөлөөтэй эмэгтэйчүүдийн дүр зургийг футболканууд дээр буулгажээ. Prada ордонд тусгайлан зориулсан Макгиннисийн эдгээр бүтээлүүд эмэгтэйчүүдийг гол дүрд оруулж, феминист аястай болсон нь хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татаж байна.
Poster Girl нэртэй капсул цуглуулгад багтсан шинэ футболканууд брэндийн албан ёсны салбар дэлгүүрүүдээр худалдаалагдаж эхэлсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт