Нэг ч биш бүр хоёр гайхалтай хуримын ёслол хийлээ
Приянка Чопра ба Ник Жонас нар хуримаа хийлээ! Энэ оны долдугаар сард сүй тавьсан дурлалт хосууд өнгөрөгч бямба гарагт Энэтхэгийн Жодхпур хотноо "Umaid Bhawan Palace" зочид буудалд барууны уламжлалтай хурим хийж, ням гарагт нь Хиндү шашны ёслол үйлдэн амьдралаа холбожээ.
Бямба гарагийн хуримын ёслолд зориулж хосууд хоёулаа Ralph Lauren брэндийн загвар сонгосон бөгөөд Приянка гар урлалын шүрэн чимэглэлтэй, торон хээтэй, урт ханцуй ба өндөр захтай даашинзаар гоён ээжийн хамтаар алхан гарч ирсэн юм. Сүйт бүсгүйн хуримын даашинзын гивлүүр ойролцоогоор 22.8 м урттай төдийгүй "Гэр бүл, Итгэл найдвар ба Энэрэнгүй сэтгэл" гэх хатгамал хэлбэрийн үгс агуулж байсан нь түүний даашинзыг дахин давтагдашгүй болгожээ. Никийн tuxedo хослол ч мөн дотроо нууц үг агуулж байсан нь "Миний амь амьдрал" хэмээж сүйт бүсгүйдээ зориулсан байв.
Харин ням гарагийн ёслолд Приянка Чопра захиалгаар хийгдсэн гар урлалын цэцгэн хатгамал ба шигтгээн чимэглэлтэй улаан өнгийн Энэтхэгийн уламжлалт өмсгөл өмссөн байлаа. "Бидний хурим хоёр шашны нэгдэл болж чадсанд би үнэхээр их баяртай байна. Бид өсөж хүмүүжсэн ертөнцүүдээ уусгаж, нийтлэг чанаруудыг нь тодотгон гайхалтай хурим хийлээ" хэмээн Приянка сэтгэгдлээ хуваалцсан юм.
Хосуудын хуримын найр нийт таван өдөр үргэлжилсэн бөгөөд хуримын өмнөх хүлээн авалт, Энэтхэгийн уламжлалт ёслолууд зэрэгт зориулж Приянка маш олон гоёмсог даашинз сольсон юм.
Харин хуримын даашинзтай сүйт бүсгүйгээ харан нулимс дуслуулсан Ник Жонас "Тэр мөчид бүхэл амьдралаа бодон тунгааж, миний амьдрал ийм төгс байхыг хэзээ ч төсөөлж байгаагүй гэдгээ ухаарсан" хэмээн дараа нь сэтгэгдлээ хуваалцсан байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт