Saint Laurent брэндийн хавар-зун 2020 эрэгтэй цуглуулгa
Оскарын шагналт жүжигчин Рами Малек Saint Laurent брэндийн хавар-зун 2020 эрэгтэй цуглуулгын нүүр царайгаар тодорлоо. Энэхүү мэдээг брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло зарласан бөгөөд Saint Laurent-ын албан ёсны Instagram хуудсанд алдарт жүжигчний оролцсон анхны сурталчилгааг нийтэлжээ. Брэндийн уламжлал болсон хар-цагаан өнгөөр дагнасан сурталчилгааны зургуудыг Дэвид Симс дарсан байна.
Дашрамд дурдахад Saint Laurent брэндийн бүтээлч захирал Энтони Ваккарелло хавар-зун 2020 улиралд зориулан орчин үеийн богем хэв маяг, тэйлор хийц, бага зэрэг эмэгтэйлэг өнгө аяс мэдрэгдэх цуглуулга бүтээсэн билээ. Мэргэжилтнүүд түүний цуглуулгыг "Эрчүүдэд зориулсан загварууд урьд өмнө нь хэзээ ч ийм задгай атлаа глэм, нүд булаам байсангүй" хэмээн өндрөөр үнэлж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт