Түүний зургуудыг Мерт Алас болон Маркус Пигготт нар даржээ
Ромео Бекхэм Италийн Vogue L'Uomo сэтгүүлийн хоёрдугаар сарын дугаарын нүүрийг чимлээ. Өдгөө 18 настай түүний зургийг алдарт зурагчид Мерт Алас болон Маркус Пигготт нар даржээ. Зураг авалтаас гадна тэд мөн богино хэмжээний видео тизерүүдийг хийсэн байна.
Италийн Vogue сэтгүүлийн ерөнхий редактор Эммануэль Фарнети сэтгүүлийн шинэ дугаарыг үе, үеийн хүмүүст зориулсан бөгөөд ингэхдээ өөр, өөр хүмүүсийн онцлог, өвөрмөц зан чанар, бүтээлч байдлыг тодотгон харуулахыг хичээжээ.
Виктория ба Дэвид Бекхэм нарын хүү Ромео 2002 онд төрсөн юм. Виктория хүүгээ багад нь олны нүднээс аль болох хол байлгадаг байсан хэдий ч түүнийг бага зэрэг томрох үед нь илүү нээлттэй хандлагатай болж, Ромеог Burberry-гийн сурталчилгаанд хүртэл оролцохыг дэмжиж байсан удаатай.
Саяхан мөн Ромеогийн найз бүсгүй Миа Реган Balmain брэндийн сурталчилгаанд оролцсон байгаа. Миа уг төслийн хүрээнд хамгийн дуртай дизайнеруудынхаа нэрсийг тоочсон хэдий ч тэр дунд нь Виктория Бекхэм байгаагүй билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт