Шуугиан дэгдээж буй Supreme x Louis Vuitton цуглуулгын каталогийн зургууд
Оны хамгийн дуулиантай хамтын ажиллагаа
Supreme x Louis Vuitton гэх тансаг зэрэглэл ба гудамжны стилийг хослуулсан оны хамгийн дуулиантай цуглуулгын каталогийн зургууд олон нийтэд дэлгэгдлээ. Энэхүү зураг авалтад мэргэжлийн скейтбордчдын хамт олон оролцсон бөгөөд зургуудыг алдарт Терри Ричардсон даржээ.
Шинэ мянганыхан дунд хүлээлт үүсгэсэн, оны шилдэг хамтын ажиллагааны загварууд хоёр хоногийн өмнө худалдаанд гарсан байгаа. Сидней, Лондон, Лос-Анжелес, Бээжин, Токио ба Сөүл хотуудад нээгдсэн поп-ап дэлгүүрүүд аль хэдийнээ олон мянган худалдан авагчийн дайралтад өртөж, хувцаснуудаа эрчимтэй борлуулж дуусаж байгаа билээ.
Сануулж хэлэхэд шинэ цуглуулга Louis Vuitton-ы салбар дэлгүүрүүдээр долоодугаар сарын 17-нд тавигдах юм. Хувцаснуудын үнэ 290 доллараар үнэлэгдсэн түлхүүрийн гэрээс эхлээд 3,750 доллар үнэтэй арьсан материалтай аяллын цүнх хүртэл хэлбэлзэх болно. Цуглуулгын пүүз 965 доллар гэх бол жийнсэн өмд 860 доллар, харин ноолууран ороолт 1,550 доллараар худалдаалагдах байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт