“Оскар”-ын шагнал хүртсэн найруулагч София Коппола Францын үнэт эдлэлийн Cartier ордны шинэ төлөөлөгчөөр тодорлоо
Юутай ч София Коппола өөрийгөө Cartier-ын төлөөлөгч гэхээсээ илүү ердөө л брэндийн найз хэмээн тодотгохыг илүүд үзэж байгаа аж. Оскарын шагналтай найруулагч болон Фрэнсис Форд Копполагийн охин София Францын үнэт эдлэлийн ордны эртний, үнэнч хэрэглэгч байсан юм. Түүний сүйн бөгж хүртэл Cartier-ын дархдын бүтээл гэнэ. Энэхүү олон жилийн нөхөрлөл одооноос эхлэн ажил хэргийн харилцаа болон хувирчээ.
София Коппола Cartier-ын "албан ёсны найз" албан тушаал дээр яг ямар үүрэгтэй ажиллах нь одоогоор тодорхойгүй байна. Одоохондоо найруулагч бүсгүй брэндийн зураг авалтад оролцож, хамтын ажиллагааны эхлэлийг тэмдэглэжээ. Харин ирээдүйд София Cartier-д зориулж капсул цуглуулга бүтээх магадлалтай гэсэн цуу яриа тархаж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт