Сайн үйлс
Kering компани дөрөв дэх жилдээ "White Ribbon for Women" үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байна. Энэ удаад эмэгтэйчүүдийн хүчирхийлэлд анхаарал хандуулах зорилготой төслийн гол нүүр царайгаар Стелла МакКартниг сонгожээ
"Статистик судалгаагаар гурван эмэгтэй тутмын нэг нь амьдралынхаа туршид бэлгийн дарамт, хүчирхийллийн ямар нэг төрлийн хохирогч болдог" хэмээн Стелла МакКартни ярьжээ. "Энэхүү аймшигт мэдээг би кампанит ажилд оролцох үедээ мэдэж, тун их цочирдсон. Судалгааны бодит мэдээллийн талаар хүмүүс мэдэж байх хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдийг зоригтой байж, чимээгүй байдлыг эвдэхэд хувь нэмрээ оруулах нь чухал" гэж тэр нэмж хэлжээ. Үүний тулд дизайнер Kering компаниас дөрөв дэх жилдээ зохион байгуулж буй White Ribbon for Women төсөлд гар бие оролцож байна. МакКартни 40 улс оронд байдаг Kering компанийн бутикт тараагдах 125 мянган ширхэг энгэрийн зүүлт хийжээ. Эдгээр зүүлтүүд мөн Gucci, Alexander McQueen болон Brioni брэндийн дэлгүүрүүдэд ч бас зарагдана.
Удахгүй мөн цахим хуудсуудаар #BeHerVoice гэсэн хэштэг бүхий кампанит ажил өрнөх юм байна. Дашрамд дурдахад өнгөрсөн жилийн White Ribbon for Women төслийн интернет сурталчилгаанд Алекса Чанг, Сара Жессика Паркер, Брэдли Купер болон Кэмерон Диаз нар нэгдэж, өөрсдийн Instagram, Twitter хуудсуудад нийтлэл гаргаж байсан билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт