Стелла МакКартни дахин Их Британи улсын олимпын багийг хувцаслахаар боллоо

Загварлаг спорт

Их Британи улсын шигшээ баг Рио-де-Жанейрод болох 2016 оны олимпийн наадамд бэлдэж байх зуур Стелла МакКартни тэдгээр тамирчдын хувцасны загвар дээр шаргуу ажиллаж сууна

Английн загвар зохион бүтээгч Стелла МакКартни анх 2012 онд олимпд оролцох шигшээ багийн тамирчдын хувцасны загварыг гаргасан. Тэр үед түүний МакКартни Adidas Team GB цуглуулга нь олны таашаалд нийцэж, цуглуулгыг худалдаалж байсан дэлгүүрүүд хоосорч байлаа.

2014 оны эхэн үед олимпын наадмын албан ёсны хамтрагч болох Аdidas компани Стелла МакКартнийг дахин шигшээ багийн бүтээлч захирал болохыг санал болгосон юм. Тэр үеээс л Стелла МакКартни шинэ загварууд дээрээ ажиллаж эхэлсэн. Одоо шинэ цуглуулга бүтээх ажил нь ид оргил үе дээрээ явж байгаа. Учир нь олимп болтол хэдхэн сар л үлдлээ шүү дээ. МакКартни бараг өдөр болгон тамирчидтай уулзаж төгс загвар гаргах гэж хичээж байгаа гэнэ. The Telegraph саяхан Стелла МакКартнигийн удирдлага доор загварын бүтээлч баг хэрхэн ажиллаж буй талаар видео сурвалжлага нийтлэжээ. Хамтдаа үзэцгээе.

Стелла МакКартни

Adidas, Их Британий баг 2012

 

Ө.Тодгэрэл

2015-08-01, 10:00

  • Зураг: