Виржил Абло Nike брэндтэй хамтарсан шинэ төслөө эхлүүллээ

Энэ удаад ямар загвар гаргах бол?

Nike брэнд болон дизайнер Виржил Абло нар хамтран брэндийн хамгийн алдартай, бэлгэ тэмдэг болсон пүүз болон кетний 10 загварыг ахин шинэчилсэн "The Ten" төслөө 2018 онд амжилттай дуусгасан билээ. Шинэчилсэн загварууд одоог хүртэл шилдэг борлуулалттай пүүзнүүдийн дээгүүр бичигдэж, гудамжны загвар сонирхогч залуус дунд хамгийн алдартай загваруудаар нэрлэгдээд байгаа юм.

Тэгвэл Виржил Абло Twitter хуудсаараа дамжуулан Nike брэндтэй хамтарсан шинэ төслийн ажлаа эхлүүлээд байгааг мэдэгдэж, түүний төсөлд туслалцаа хэрэг болоод буйг онцолжээ. "Миний урд цагаан цаас байна. Энэ удаад Nike-д зориулан юу хийх хэрэгтэй вэ?" хэмээн тэрээр бичсэн ба түүний жиргээнд олон залуус өөрсдийн санал бодлоо илэрхийлсээр байгаа юм. Хэрэв хүсвэл та ч мөн түүнд саналаа илгээж болох юм.

Эргэн сануулахад Виржил Абло энэ оны нэгдүгээр сард NBA-тай хамтран ажиллах болсноо мэдэгдсэн билээ.

there’s a blank sheet of paper in front of me. what Nike zone should i do next?

— virgil abloh (@virgilabloh) April 7, 2020

Buro.Mongolia

2020-04-13, 17:32