2016 оны хамгийн чинээлэг хүн Амансио Ортега
Fashion United-ийн мэдээллэж буйгаар Inditex компани ба Zara брэндийн үүсгэн байгуулагч Амансио Ортега өөрийн 81 насандаа Zara брэнд дахь нийт 53 албан тушаалаа орхихоор шийдэж, тэтгэвэртээ гарахаар болжээ.
2011 онд Амансио Ортега Inditex-ийн ерөнхийлөгчийн суудлыг орхиж, тухайн үед Zara, Massimo Dutti, Pull & Bear, Stradivarius, Bershka, Oysho, Uterque ба Lefties брэндүүд дэх албан тушаалуудаа хадгалж үлдсэн юм. Ортега тэр үед брэндүүдийн чиглэл, тээвэр зууч ба дизайны үйл явцад гар бие оролцдог байсан билээ. Inditex-ийн ерөнхийлөгчийн суудалд Пабло Исла очсон байдаг.
Харин 2016 оны есдүгээр сард Амансио Ортега Forbes сэтгүүлийн гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлж, Билл Гейтсийг 100 сая доллараар гүйцэд түрүүлсэн юм. Гэхдээ жагсаалт нийтлэгдсэний хоёр хоногийн дараа Гейтсийн хөрөнгө Ортегагийхийг давсан билээ.
2017 оны долоодугаар сард Амансио Ортега Fashion United-ийн хувилбарын дагуу загварын салбарын хамгийн чинээлэг хүнээр тодорсон. Түүний хөрөнгийг компанийн хамт олон 71 сая доллараар үнэлсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт