Нью-Йорк хотноо зохиогдоно
Загварын ертөнцийн бас нэгэн чухал үйл явдлуудын нэг болох Victoria's Secret брэндийн загварын шоу тун удахгүй зохион байгуулагдах болно. Үзэсгэлэнт моделиуд, үнэт эрдэнээр чимэглэсэн дотуур хувцаснууд, тайзан дээр дуулах уран бүтээлчид гээд уг арга хэмжээний эргэн тойронд өрнөж буй бүх зүйлс дэлхий нийтийн анхаарлыг татдаг билээ. Жишээ нь саяхан энэ жилийн загварын шоунд оролцох моделиудын нэрс зарлагдаж шуугиан дэгдээгээд байсан юм. Тэгвэл одоо тэдний эгнээнд Жижи Хадид ба Кендалл Женнер нар нэмэгдлээ.
Энэ тухай тус загварын шоунд зориулан гутал урлаж байгаа дизайнер Брайан Этвуд мэдэгджээ. Тэрээр Кендалл ба Жижи нарын зургийг Instagram хуудаснаа байршуулж, түүний урласан гутлыг тэд өмсөх болсонд баяртай байгаа гэдгээ мэдэгдэн, "Нэг сар хүрэхгүй хугацаа үлдлээ" хэмээн бичсэн байна. Гэхдээ одоогоор загвар өмсөгчид энэхүү мэдээг өөрсдийн биеэр албан ёсоор батлаагүй байгаа юм.
Энэ жилийн Victoria's Secret брэндийн загварын шоу Нью-Йорк хотноо зохион байгуулагдана. Загварын шоуны тов одоогоор тодорхой болоогүй байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт