Зургаа даруулахдаа гараа ямар байрлалд оруулах хэрэгтэй вэ?

Хамт олныхоо баярын зурганд орохдоо гараа хэрхэн нарийхан бөгөөд эвтэйхэн гаргах вэ

Алдартнуудын зургаар мэргэшсэн зурагчин Стив Границ зурган дээр байгалийн бөгөөд үзэсгэлэнтэй гарах зөвлөгөөнүүдийг өгч байна

Нэг гараа ташаан дээрээ байрлуулах

Хамгийн сонгодог аргуудын нэг бол мэдээж хэрэг нэг гараа ташаан дээрээ тавьж, нөгөө гараа сул орхих юм. Ингэхдээ мөрөө аль болох суллаж, гараа хэт дээшээ байрлуулахгүй байх дээр анхаарах хэрэгтэй.

Гараа халаасанд хийх

Энэ байрлалыг авахдаа хамгийн гол нь гараа бүхлээр нь биш, харин хэсэгчлэн халаасандаа хийх хэрэгтэй юм. Мөн ингэхдээ мөрөө сул тавьж, тохойгоо бага зэрэг тахийлгаж, их биеэ ч бас үл ялиг нэг тал руугаа налуулаад өгөөрэй.

Мөрөө бага зэрэг хойшлуулж, хоёр гараа сул орхих

Дээрх хоёр аргачлал хэтэрхий хичээнгүйлсэн мэт санагдаж байвал энэ байрлалыг туршаад үзээрэй. Юуны түрүүнд цэгц зогсож, нэг хөлөө нөгөө хөлийнхөө урд тавин биеэ бага зэрэг хойш налуулах хэрэгтэй. Энэ үед таны мөр ба тохой их биеэс тань бага зэрэг хойш байрласан байх учиртай юм. Ингэснээр та зурган дээр илүү нарийхан ба өндөр харагдах болно.

Хоёр гараа ташаан дээрээ байрлуулах

Нэг гараа ташаан дээрээ тавих нь өөртөө итгэлтэй, байгалийн дүр төрх бий болгодог хэдий ч илүү өвөрмөц харагдаж, олны анхаарлыг татахыг хүсвэл нөгөө гараа ч бас таашаан дээрээ байрлуулаарай. Энэ байрлалыг авахдаа цэгц зогсож, мөрөө мөн адил суллах хэрэгтэй.

 

Ө.Тодгэрэл

2017-12-20, 17:00