BURO x Michael Kors - Г.Анхмаа болон өөртөө итгэлтэй эмэгтэйн гоо үзэсгэлэн
БОСА Глобал Брэндс ХХК-н нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэндэд зориулсан зураг авалт
Эмэгтэй хүн болон глэм стиль хоёр хоорондоо салшгүй ойлголтууд. Мэдээж хувцас загвар хувьсахын хэрээр олон өөр стиль ээлж дараалан ноёрхож, саяхан л гэхэд жоохон л хичээж бүрдүүлсэн төрхийг загварлаг биш хэмээн тооцож, улаан хивсэн дээр энгийн цагаан футболка өмсөх нь ч хүртэл хэвийн үзэгдэл болоод байсан. Нормкор, горпкор гээд аль болох энгийн, хайнга хувцаслалтын хэв маягууд тренд болж, нэг хэсэгтээ л бүгд гэрээсээ гарахдаа огтхон ч хичээл зүтгэл гаргаагүй мэт хувцаслахыг хичээж байсан. Гэсэн ч эмэгтэй хүн бүрийн дотор хээнцэр, глэм хувцаслах хүсэл үргэлж байдаг. Үүнтэй маргах хүн үгүй байх. Ингэж хувцасласан үедээ ч эмэгтэй хүн илүү өөртөө итгэлтэй, эрхэмсэг мэдэрч, хандлага нь ч дагаад өөрчлөгддөг. Дизайнерууд үүнийг сайн мэддэг тул энэ онд глэм стилийг эргэн авчрахаар шийджээ.
Тэгээд ч сүүлийн нэг жилийн хугацаанд дэлхийн хүн ам хөл хорионд орж дийлэнх цагаа гэртээ, бэлтгэлийн хувцастай өнгөрүүлсэн нь загварт тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Хүмүүс цар тахлын улмаас илүү энгийн зүйл рүү тэмүүлэх болов уу хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байсан ч загварын хувьд харин ч эсрэгээрээ өнгөлөг, тансаг, бүтээлч зүйлсийн эрэлт ихсэж, логогоор бүрхэгдсэн загварууд болон анхаарал татам гялтганасан аксесуарууд брэндүүдийн цуглуулгуудад улам л их үзэгдэх болсон билээ.
Яг энэ үед өөрийн глэм, эмэгтэйлэг хэв маягаараа алдаршсан Michael Kors брэнд бусдаас ялгарч, MK лого бүхий галбир тодотгосон даашинзууд, хүн бүрийн сайн мэдэх гялалзсан бугуйн цагууд болон алтан гинжтэй гар цүнхнүүд нь анхаарлын төвд байна. Олон улсад Белла Хадид уг брэндийн төлөөлдөг бол, Монголд БОСА Глобал Брэндс ХХК-н албан ёсны франчайзинг эрхтэйгээр нэвтрүүлсэн MICHAEL Michael Kors брэнд нь дуучин Г.Анхмааг онцлон BURO.-той хамтран ээлжит зураг авалтыг хийлээ.
Өөртөө итгэлтэй, эмэгтэйлэг, мөн зөөлөн бөгөөд хүчирхэг чанаруудыг өөртөө нэгтгэдэг Г.Анхмаа энэ удаагийн зураг авалтад MICHAEL Michael Kors брэндийн resort 2021, хавар-зун 2021 цуглуулгууд дахь шинэ загваруудаар гоёсон бөгөөд дизайнаараа дэлхийд алдартай цүнхнүүдийг нь илүүтэй онцоллоо. Брэндийн шинэ загваруудад их хотын хээнцэр аястай атлаа бага зэрэг спорт хэв маягтай даашинзууд, аялахад нэн тохиромжтой биед эвтэйхэн, глэм хослолууд, мөн мэдээж хэрэг маш, бүр маш өргөн сонголттой гоёмсог цүнхнүүд, аксесуарууд багтжээ.
Өөртөө итгэлтэй бүсгүйг анзаарахгүй байхын аргагүй.
Зураг авалтын явцыг харуулсан видеог хүлээн авна уу.
Michael Michael Kors брэндэд ирсэн шинэ загварууд:
MICHAEL Michael Kors
Хаяг: Shangri-La Centre, 1-р давхар
Утас: 85298827
Facebook хуудсаар холбогдохыг хүсвэл энд дарна уу.
2021-03-16, 12:00
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт