Намрын улиралд тохирох 20 хөнгөн пальто

Хүйтэн ч биш, халуун ч биш

Нэг л мэдэхэд намар иржээ. Тэгэхдээ хэтэрхий зузаан гадуур хувцасанд ороход хараахан эрт байгаа тул бид өнөөгийн урьдчилан хэлэх аргагүй цаг агаарт тохирох 20 төрлийн пальто сонголоо

Дизайнерууд бидэнд санаа тавьж, намрын эхэн үед өмсөж болохуйц эвтэйхэн хэрнээ дулаахан пальто зохион бүтээсэн нь баярлууштай. Харин бид тэдгээр пальто дундаас таны хувцасны шүүгээний бүх хувцастай зохицох шилдэг загваруудыг сонголоо. Үүнд галбир тодотгодог эсвэл сул чөлөөтэй, хээтэй, хээгүй, тод, бүдэг өнгөтэй, урт, богино гээд таны сонирхолд таарах бүх төрлийн загварууд бий.

Бидэнд Rick Owens-ийн танилцуулсан чөлөөт загвар хамгийн ихээр таалагдаж, түүний олон төрлийн бүтэцтэй даавуунууд хослуулсан аргачлал нь сонирхолтой байлаа. Тодруулбал дизайнер пальтоны зөвхөн ханцуйн хэсгийг  хурганы зөөлөн арьсаар чимсэн байв. Түүнчлэн бид Fendi-гийн загваруудыг анзааралгүй өнгөрч чадсангүй. Карл Лагерфельд color blocking аргачлалын ачаар уйтгарт саарал өдрүүдэд өнгө оруулж, бага зэргийн баяр баясгалан нэмжээ.

Оросын дизайнеруудын хувьд гэвэл I AM Studio-гийн пальто oversize загварт дурлагсдыг олон өнгийн сонголтоороо баярлуулж байна. Харин Кирилл Гасилин энэ улиралд биед эвтэйхэн бөгөөд нийтлэг загварын хэв маягийг баримтлахаар шийджээ. Түүний чөлөөт загварын, дээдсийн цэнхэр өнгөтэй, эвтэйхэн пальтонд ороогдож, ажил хэргээ хөөцөлдөхөөр явахад нэн тохиромжтой байх болно.

Ө.Тодгэрэл

2015-09-08, 14:00

  • Зураг: