Нью-Йоркийн загварын долоо хоногийн зочид хэрхэн хувцаслаж байна вэ?
Намар-өвөл 2018
Хоёрдугаар сарын 8-16 өдрүүдэд Нью-Йорк хотноо намар-өвөл 2018 улирлын загварын долоо хоног зохион байгуулагдаж байна. Tom Ford, Victoria Beckham, Tory Burch гэх зэрэг дизайнерууд шинэ цуглуулгаа дэлгэж байх зуур загварын долоо хоногт оролцохоор хүрэлцэн ирсэн зочид бороотой цаг агаарыг үл хамааран хамгийн загварлаг хувцаснуудаа өмсөж байна. Тэр дундаа Chanel брэндийн тунгалаг түрийтэй гутал болон Раф Симонсын Calvin Klein-д зориулан бүтээсэн гялгар бүрхүүлтэй дөрвөлжин хээтэй тренч цув нь энэ улирлын хамгийн хүсэмжит загваруудаар тодроод буйг street style одод харууллаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт