Панк өнгө аястай, минимал хувцаслалтууд давамгайлсан Сөүл хот

Сөүлийн загварын долоо хоног дээрх шилдэг street style төрхүүд

Цар тахлын улмаас сүүлийн жилүүдэд дижитал хэлбэрээр зохион байгуулагдсан Сөүлийн загварын долоо хоног энэ удаад уламжлалт форматаар зохион байгуулагдаж хотын гудамж загварлаг зочдоор дүүрлээ. Сул эсгүүртэй пиджак, жийнсэн хослол, урт тренч цув, савхин хүрэм, төрөл төрлийн хээ угалзтай цамц, бэлтгэлийн хослол гээд streetwear хэв маягтай, минимал хийцийн загварууд Сөүлийн гудамжинд давамгайлжээ. Залуучууд дунд хар, саарал, цагаан, пастель өнгөнүүд зонхилсон бөгөөд тэд төрхүүдээ урт түрийтэй гутал, XXL хэмжээний маш том цүнх, нарийн хүрээтэй нарны хар шил, цагаан кет, берет малгайгаар загварчилсан байна. Ингээд Сөүлийн загварын долоо хоног дээрх сонирхолтой шийдлүүдээр дүүрэн street style төрхүүдийг хүлээн авна уу.

Buro.Mongolia

2022-03-29, 13:39