Playtime 2022 наадам үргэлжилсээр. BURO. гурав дахь өдрийн Street Style сурвалжилгыг хүргэж байна
Энэ жилийн Playtime наадам зөвхөн урлаг төдийгүй тэр чигтээ загвараар амьсгалж байгааг уншигчид маань сайн мэдэх биз ээ. Наадамд хүрэлцэн ирсэн залуус төрөл төрлийн хэмнэлтэй хөгжим сонсож, найз нөхөдтэйгөө мартагдашгүй дурсамж бүтээхийн зэрэгцээ өөрсдийн өвөрмөц загварын мэдрэмжээ бүрдүүлсэн төрхүүдээ харуулсаар байна. Хэрэв өмнөх жилүүдэд залуусын хувцаслалт дунд спортлог, практикт ойр хэв маяг давамгайлж байсан бол энэ жил тэс ондоо дүр зураглал харагдаж байна.
Наадмын эхний хоёр өдрийн street style төрхүүдийг харвал залуус түлхүү хар өнгө, гинжин аксесуар голлосон готик хэв маягаар гоёж, сүүлийн үед тренд болоод буй сүлжмэл хийц, жийнсэн материал зэргийг сонгосон байлаа. Харин өнөөдрийн хувьд нэг асраас нөгөө асар луу зүглэж буй залуус дунд төрөл бүрийн хээтэй өмднүүд, сүлжмэл даашинзнууд, сонирхол татам хийцийн панама малгайнууд, ковбой хэв маягийн хантааз болон гутал, цацагтай деталь гээд өнгөлөг, үл ялиг этгээд стиль давамгайлсан юм.
Хөтөлбөрийн хувьд өнөөдөр Lumino, Никитон, Соёл-Эрдэнэ 50, The Lemons Alcest зэрэг бид бүгдийн хайртай хамтлагууд сэтгэлд хоногшсон сонгодог бүтээлүүдээрээ үзэгчдийг уярааж, харин davaidasha, Ginjin, Mrs.M, Noubold шинэ хэмнэлийг мэдрүүлэх юм. Мөн Bodikhuu, Enkoolion, Өмнөд Солонгосын уран бүтээлч Damie зэрэг нэрт DJ нар үзэгчдийг доргиохоор бэлдээд байна. Ингээд өвөрмөц дүр төрхөөрөө бидний анхаарлыг татсан Монгол залуусын street style төрхүүдийг харцгаая.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт