Монгол Шилтгээнээс сурвалжилж байна
Соёлтой, дэгжин, хөгжимд хайртай залуусыг сонирхлоор нь нэгтгэж, зуныг зугаатай бас өнгөлөг болгодог зүйл бол яах аргагүй Playtime фестиваль билээ. Нүүр будалт, үс засалт, хувцаслалтаараа өөрийгөө илэрхийлж, юунд ч баригдахгүй, дур зоргоороо хөгжилдөх боломжийг энэ наадам л бидэнд олгосоор ирсэн. Жил бүр хүмүүсийн сонирхлыг хамгийн ихээр татдаг, наадмыг чимдэг чухал зүйлсийн нэг бол яахын аргагүй ирсэн зочдын бүрдүүлсэн загварлаг төрх байдаг. Дуртай хамтлаг дуучныхаа дууг жаргаж сонсон, чанга хөгжимд найган бүжих залуусын хувцаслалтыг харахад тэд ямар их ач холбогдол өгч, сэтгэлээ зүрхээ зориулсан нь шууд л мэдрэгдэх болно.
Энэ жилийн наадмын хувьд нийт 15 тайзнаас бүрдэж байгаа ба домогт Хурд, Булсара, Аясын салхи зэрэг хамтлагууд наадмын нээлтийн өдрийн тайзыг доргиосон бол, хоёр дах өдөр Motorama, Lokier, I Hate Models зэрэг гаднын уран бүтээлчдээс гадна Nisvanis, A Sound, The Lemons, Teresa In The moon зэрэг бидний сайн мэдэх олон уран бүтээлчид тайзнаа тоглож байгаа юм. Өнөөдрийн хувьд залуус уламжлалт хар өнгөнөөс гадна улаан өнгийн үс, хувцас, энэ улирлын чиг хандлага болоод буй цацаг, хөгжмийн наадмын сонгодог гоёл болох савхин хослол зэрэг олон сонирхолтой төрх бүрдүүлж ирснийг доороос үзнэ үү.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт