2018 оны чиг хандлага: Oversize эсгүүртэй пиджак ба юүдэнтэй цамц
Том хэмжээтэй, гоёмсог хувцаснуудын ард нуугдацгаая
Ингээд бодоход сүүлийн хэдэн жилд дизайнер бүрийн цуглуулгад oversize эсгүүртэй загвар заавал ордог болжээ. Түүгээр ч барахгүй энэ онд том хэмжээтэй хувцаснуудын тренд улам бүр л хүчээ аваад байна. 1980-аад оны уур амьсгалтай, эрэгтэй эсгүүртэй томдсон пиджакууд мөн илүү гудамжны хэв маягтай биед эвтэйхэн аварга том юүдэнтэй цамцнууд нь энэ улиралд хамгийн эрэлт ихтэй байх болно.
Oversize пиджак худалдан авах гэж байгаа бол Céline брэндийн санал болгосон эсгүүрийг жишээ болгон аваарай. Мөн ийм төрлийн пиджакийг брюк өмдтэй хослуулан пиджакийнхаа нэг талыг өмд рүүгээ шургуулан өмсөөрэй. Бүр ч анхаарал татам хувцаслахыг хүсвэл дээгүүр нь мөн адил oversize загварын тренч цув эсвэл халат маягийн пальто нөмөрч болох юм. Харин юүдэнтэй цамцны хувьд гэвэл энэ улиралд тод өнгийн загвар сонгож, пиджактай эсвэл спорт загварын брюк өмдтэй хослуулаарай.
Хаанаас худалдаж авах вэ:
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт