Шоппинг хийхээсээ өмнө эдгээр трендүүдтэй танилцаарай
Загварын ертөнцөд улирлын тренд гэдэг ойлголт хоцрогдож, хүмүүс хэдхэн сарын настай эд зүйл худалдаж авахаас татгалзаж байна. Иймээс олон жилийн турш өмсөж болох, хэзээд ч классик байх загварууд эрэлт өндөртэй байх болжээ. Сандаалны хувьд ч мөн энэ онд шинэ, огцом трендүүд үүсэлгүй, өмнөх жилийн загварууд үргэлжлүүлэн тренд хэвээр байна. "Аавын" сандаал, урт оосортой сандаал, минимал хэв маягтай углааш гээд бидний өмнөх зуны турш өмссөн загварууд моданд үлдсэн тул шинэ сандаалны эрэлд гарах шаардлагагүй биз ээ. Харин илүү шинэлэг стиль бүрдүүлэхийг хүсэж байвал платформ ултай углааш, пастель өнгийн сандаал, өсгийтэй сандаал зэрэг харьцангуй шинэ трендүүдэд анхаарлаа хандуулаарай.
Платформ ултай углааш
Платформ ултай гуталнууд ерөнхийдөө эрсдэл өндөртэй, дэгжин бус, болхи хэмээн тооцогддог ч бид бүгдийн хайртай The Row брэнд платформ ултай углаашыг загварлаг харагдуулж чадлаа.
Өсгийтэй углааш
Энэ трендийг анх харахад үзэмжгүй, утгагүй мэт санагдаж болох ч энэ зуны турш хүн болгоно өмсөнө гэдэгт итгэлтэй байж болно шүү. Жийнсэн өмд, даашинз, шоорт гээд бүх хувцастай зохицно.
"Аавын" сандаал
Байж болох хамгийн хөлд эвтэйхэн тренд. Брэндүүдээс Prada-гийн санал болгосон хар өнгийн загвар хамгийн өндөр эрэлттэй байгаа бөгөөд хүсвэл үүнээс гадна илүү тод өнгийн хувилбаруудыг туршиж үзээрэй.
Нарийн оосортой минимал сандаал
Гутал огт өмсөөгүй юм шиг харагдах, нарийн оосортой, минимал сандаалны тренд өнгөрсөн жилээс энэ жил рүү шилжин орлоо.
Урт оосортой сандаал
Урт оосортой сандаалыг оосрыг нь өмднийхөө гадуур ороож өмсөхийг санал болгож байна.
Пастель өнгийн сандаал
Цайвар цэнхэр, гааны ногоон, beige, чихрэн ягаан зэрэг бүүдгэр өнгийн сандаалууд энэ зуны хамгийн том трендүүдийн нэг байх болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт