Нэхмэл материалаар свитер эсвэл хүрэм зэрэг зөвхөн хүйтэн улирлын хувцас хийдэг уламжлал тогтсон хэдий ч энэ онд дизайнерууд арай өөрөөр сэтгэж зуны богино даашинз, ажил хэрэгч хослол зэргийг уг материалаар урласан байна.
Жил бүрийн хавар-зуны улиралд тренд болдог материал. Гэхдээ энэ онд дизайнерууд цасан цагаан өнгийн тааран материалыг онцолж, гал тогоонд байдаг ширээний дэвсгэр, алчуур зэргийг санагдуулам гэрийн тав тухыг мэдрүүлсэн загварууд гаргажээ.
Хамгийн гол зарчим нь эртний гар урлалын эдлэлүүдийг орчин үеийн тренди загваруудтай хослуулахад оршино. Nanushka брэнд жишээ нь макраме аргачлалаар сүлжсэн хантаазыг савхин цамцтай хослуулж байгаа бол Jil Sander дэгээ зүүгээр нэхсэн нөмрөгийг атлас даашинз дээр давхарлаж, харин Bottega Veneta модон шүрнүүдээр мини юбка урласан байна.
Савхи эсвэл ноос гээд ямар ч хамаагүй материалаар хийсэн тор мэт хийцтэй эдлэлүүдийг дизайнерууд хуяг гэж төсөөлөн минимал даашинзууд дээр давхарлаж, өөрсдийгөө загварлаг байдлаар "хамгаалахыг" уриалж байна.
Яг л хайлах гэж буй мөс мэт нэвт гэрэлтэх, хөнгөн материалуудаар хослол, даашинз, цамц гээд байж болох бүхий л төрлийн хувцаснуудыг урлаж байна. Ийм материалыг мөн брюк өмд, хоолойтой цамц зэрэг зузаан загваруудтай хослуулбал маш сонирхолтой харагдана.