Хүйтний улирал эхэлж буйг сануулах цастай эдгээр өдрүүдэд дулаан байлгахын зэрэгцээ загварлаг харагдуулж чадах өмсгөлийг бид оллоо. Энэ бол нөмрөг загварын хүрэм. Супер баатрыг санагдуулам энэхүү өмсгөлийг загварын орднууд байж болох бүхий л хувилбараар урлажээ. Тухайлбал Erdem загварын ордон жаккард материалтай хүрмийг танилцуулсан бол, Alberta Ferretti бидэнд арьсан хувилбарыг санал болгосон билээ. Харин Christian Dior брэндийн бүтээлч захирал Мария Грация Кьюри үслэг нөмрөгийг чөлөөт байдлаар өмсөж болохыг харууллаа.
Загварын өндөр мэдрэмжтэй харагдуулах энэхүү хувцсыг өмсөхдөө алдарт дизайнер Ив Сен Лораны найз бүсгүй Лулу де ла Фалезийн хувцаслалтаас санаа авахыг зөвлөж байна. Нөмрөг загварын хүрмийг эрэгтэй эсгүүртэй брюк өмд, бариу хоолойтой цамц, берет малгай зэрэгтэй хослуулан 1960-аад оны It-girl Лулугийн дүрд хувираарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт