Нэхмэл даашинз хаврын улирлын гол трэндийн нэгээр нэрлэгдээд байсан бол түүний араас нэхмэл хослол моданд ороод байна. Ялангуяа дэлхий дахинаа гэрээсээ ажиллаж буй энэ үед нимгэн нэхмэл хослолын загварлаг атлаа тухтай байдал нь олны таашаалд нийцээд байгаа билээ.
Jacquemus брэнд пастель өнгө бүхий дугуйчны шоорт ба нэхмэл цамц, Victoria Beckham кардиган болон юбканы хослолыг танилцуулсан бол COS брэнд футболка болон юбканы хослолыг урласан байгаа. Түүнчлэн ихэнх дизайнерууд гэгээлэг, тод өнгийн хувилбаруудыг санал болгосон учир хавар, зуны улиралд шүүгээнд тань зайлшгүй байх хэрэгтэй загваруудын нэг юм. Нимгэн хослолыг кет, 2000-аад оны хэв маягтай сандаал болон mule загварын гуталтай хослуулахад тохиромжтой ба оффис, үдэшлэг гээд ямар ч нөхцөлд загварчилж өмсөх боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт