Загварт хайртай хүн бүрийн, тэр дундаа стилистүүдийн хувцасны шүүгээнд свитер заавал байдаг. Учир нь свитер нь тав тух мэдрүүлэхийн сацуу ямар ч хувцастай зохицож, эрхэмсэг харагдуулдаг олон давуу талтай. Харин энэ жилийн хувьд хавар-зун загварын долоо хоногууд дээр энгийн свитерүүд мартагдаж өнгөлөг, бүтээлч хээтэй загварууд давамгайллаа. Тиймээс одооноос чиг хандлагаа дагаад свитерийн сонголтондоо өөрчлөлт оруулахыг зөвлөж байна. Хэрэв та oversize эсгүүрт дуртай бол цулгуй өнгийн гадуур хувцасны дотуур өнгөлөг свитер өмсөж төрхөө илүү өвөрмөц болгоорой. Харин илүү эмэгтэйлэг атлаа онцгой загвар сонирхогчдод Белла Хадидын өмсдөг шиг кроп топ свитерийг өргөн брюкэн өмдтэй хослуулахыг санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт