Энэ намар бид номын санчийн хэв маягаар хувцаслана
Barbiecore буюу барбигийн хэв маяг, baletcore буюу балетын хэв маяг гэхчлэн загварын “core” гоо зүй сүүлийн улирлуудад ноёрхоод байгаа билээ. Угтаа бол “core” гэх нэршил нь хамгийн хэрэгцээтэй өдөр тутмын хувцаснаас бүрдэх капсул шүүгээг илэрхийлэхэд ашиглагддаг байсан бол одоо загварын салбарт хамгийн их шуугиан тарьж буй гоо зүйн дэд урсгалуудыг нэрлэх болжээ.
Анх Tumblr платформ дээр алдаршиж, 2020 онд хөл хорионы улмаас массын хэмжээнд анхаарал татаж эхэлсэн “cottagecore” буюу сул эсгүүртэй зуны макси даашинз, цэцгэн хээтэй корсет, хөвсгөр ханцуйтай топ зэргээр тодорхойлогдох романтик гоо зүй нь энэ их шуугианы үндсийг тавьсан гэхэд хилсдэхгүй. Тухайн үед цахим олон нийтийн сүлжээний хэрэглээ нэмэгдэж онцгойлон Z үеийнхэн “core” гоо зүйг дэлгэрүүлэх болсон билээ. Ийнхүү “cottagecore”-ын араас бидний сайн мэдэх балет болон барби хэв маяг урьд өмнө байгаагүй их хайпыг үүсгэж чадсан юм. Тэгвэл “core” гоо зүй үргэлжилсээр “librariancore” буюу номын санчийн хэв маягаас сэдэвлэсэн дэд урсгалыг бий болгоод байна.
Номын санчийн хувцаслалтыг санагдуулах энэхүү стиль нь Miu Miu брэндийн намар-өвөл 2023 цуглуулгын ачаар өөрийн эхлэлээ тавьсан билээ. Сонгодог кардиган, харандаа хэлбэрийн юбка, бөмбөлгөн хээтэй даашинз, шилэн трико болон тэгш өнцөгт шилний тусламжтай энэ төрлийн төрхийг бүрдүүлэх боломжтой. Ингэхдээ зүгээр нэг уламжлалт байдлаар бус зарим cool факторуудыг алгуурхнаар төрхдөө шингээснээр “librariancore” гоо зүй үүсэх болно. Тухайлбал, бүтээлч захирал Миучча Прада төрхийг илүү сонирхолтой болгохоор готик өнгө аястай өсгийт нэмсэн байлаа.
Miu Miu Намар/23
Miu Miu Намар/23
Miu Miu Намар/23
Miu Miu Намар/23
Алдартнуудаас Белла Хадидын стиль тус гоо зүйн тусгал болж чаддаг. Тэрээр бариу силуэттэй шоотой юбка, зууван хэлбэр бүхий тод өнгийн хүрээтэй шил зүүх дуртай. Мөн Сидней Карлсон, Эмма Чемберлейн, Parisa, Руби Лин, Жизель Бюндхен гэхчлэн модель, инфлюенсерүүд “librariancore”-д нэгдээд байгаа юм.
@Bellahadid
@badkidhq
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт