Эрчүүд 1950-иад оны хэв маягаар хувцаслаж эхэлнэ: Isaia брэндийн шинэ цуглуулга

Isaia брэнд дээд зэрэглэлийн материалаар, итали хэв загвар шингээн тансаг хослолууд урладаг. Тэдний хэрэглэгчид брэндийн санал болгодог тейлор хийцтэй хослолоос яг л спорт хувцас өмссөн мэт тав тух мэдэрдэг билээ. Үүний ачаар Isaia-г сонгодог эрчүүд цэмцгэр бөгөөд классик хэв маягтаа үнэнч үлдэх боломжтой болдог.

Энэхүү брэнд нь бүтээлдээ орчин үеийн эрчүүдийн хувцаслалтад зонхилж буй чиг хандлагыг оруулахын сацуу загварын ертөнцийн түүх, өв соёлоос сэдэл авдаг билээ. Брэндийн хавар-зун 2023 цуглуулгын хувьд 1950-иад онд ноёрхож байсан галбир тодотгосон чамбай өнгө аястай болсон төдийгүй яг одоо тренд болоод буй өдөр тутмын спортлог шинжүүд давхар тусгагджээ.


“The Infinite Holiday” цуглуулга

Isaia брэнд 1950, 1960-аад оны үеэр АНУ-аас Италийн өмнөд нутагт суурьшихаар ирсэн цагаачдын эрх чөлөөтэй, энгийн хувцаслалтаас урам зориг авсан байна. Ингэхдээ цуглуулгын голлох өнгө аясыг тухайн үед өндөр эрэлттэй байсан преппи стиль, поп соёлын тусгал болсон өнгөлөг хэв маяг, хэт их хичээгээгүй атлаа гоёмсог харагдаж чаддаг Наполичуудын хувцаслалтаар тодорхойлжээ.

Газар дундын тэнгис мэт тунгалаг цэнхэр, цайвар ногоон, элсэн бор, зааны ясан цагаан өнгөтэй, хавар, зуны улиралд өмсөхөд нэн тохиромжтой хөнгөн загварууд “The Infinite Holiday” цуглуулгын давуу тал юм.


Эрчүүдийн хэв маягт өөрчлөлт авчирсан 1950-иад он

Дайны он жилүүдийн дараа эрчүүд цэргийн дүрэмтээс иргэний хувцас руу шилжихдээ биед илүү эвтэйхэн, чөлөөт хувцсаар өөрсдийгөө мялааж эхэлсэн билээ. Тиймдээ ч Isaia брэнд 1950-иад оноос сэдэл авахдаа тав тухтай байдал дээр чухалчлан анхаарчээ. Элбэг эсгүүртэй дан болон давхар зөрлөгтэй пиджак, шуумаг нь төв хэсгээрээ нугалаастай, эргэсэн манжеттай, өргөвтөр өмдийг оффисоос эхлэн чөлөөт цагаараа ч өмсөх боломжтой.


Энэ жилийн street style төрхүүдийн дунд давамгайлсан тод өнгийн хослол

Улирлаас улиралд зохион байгуулагддаг загварын долоо хоногийн хүрээнд дизайнерууд тейлор хийцтэй хослолыг төрөл бүрийн хэлбэр дүрсээр урласаар байна. Тэгвэл 2023 онд street style төрхүүд дунд өнгө алагласан хослолууд урьд өмнөхөөсөө ч илүү элбэг харагдсан юм.

Isaia брэндийн хувьд хүрэн, улаан, ягаан, шаргал зэрэг тод өнгийн загваруудыг хамтад нь хослуулж яг одоо дэлгэрч буй чиг хандлагыг хэрэгжүүлэхийг эрчүүддээ уриаллаа.


Чөлөөт хэв маяг

Пиджакийг бид заавал ч үгүй брюкэн өмд, сорочка, хантааз, лофер гуталтай хослуулдаг цаг ард хоцорсон. Isaia-гийн зүгээс пиджакийг поло цамцан дээр давхарлаж, тааран өмд, жийнс, сандаал, эсвэл углааштай хослуулан чөлөөт атлаа сонгодог шинжээ алдаагүй төрх бүрдүүлэхийг зөвлөлөө. 

Ташрамд дурдахад, Isaia зөвхөн таны биеийн галбирт тохируулан хослол урладаг “made to measure” арга хэмжээг гуравдугаар сарын 20-оос 22-ны өдрүүдэд Шангри-ла молл дахь дэлгүүр дээрээ зохион байгуулах гэж байна. Энэхүү үйл ажиллагааг тохиолдуулан Isaia-гийн мастер тейлор Массимо Золо өөрийн биеэр хүрэлцэн ирж Монголын хэрэглэгчдэд захиалгаар хослол урлах үйлчилгээ үзүүлэх болно. Та "made to measure" үйлчилгээг өөрийн биеэр мэдэрсэн цагт тейлор хийцтэй хослолын жинхэнэ үнэ цэнийг ойлгох болно.


ISAIA Mongolia

Утас: 77221010, 80906070

Хаяг: Шангри-Ла, 1-р давхар, ISAIA дэлгүүр

Facebook: ISAIA Mongolia

Instagram: @isaia_mongolia

Б.Энххүслэн

2023-03-17, 17:41