Эрэгтэй загварт ноёрхож буй 7 тренд
Хавар-зун 2021 улирлын эрэгтэй загварын долоо хоног амжилттай зохион байгуулагдаж өндөрлөсөнтэй холбогдуулан брэндүүдийн танилцуулсан үндсэн чиг хандлагуудыг нэгтгэн хүргэж байна.
Бидний хүүхэд насны дурсамжийг сэргээх сүлжмэл хантааз зөвхөн эрэгтэй гэлтгүй эмэгтэй цуглуулгуудад ч мөн үзэгдсэн байгаа. Гэхдээ хэрвээ эмэгтэй хувцасны дизайнерууд энэхүү хантаазыг романтик даашинз дээр давхарлаж өмсөхийг санал болгосон бол эрчүүдийн хувьд нүцгэн бие дээрээ дангаар нь өмсөхийг зөвлөсөн байгаа.
Замын ажилтны өмсгөлийг санагдуулам анхаарал татам лайм ногоон өнгөөр Dior брэнд комбинзон урласан бол Issey Miyake болон Hermès брэндүүд хүрэм, хослол, цамц гэх загваруудыг бүтээжээ.
Карантинд байх хугацаанд бидэнд хамгийн ихээр хэрэг болсон халаат нь одоо зөвхөн гэр дотроо өмсөх хувцас биш харин өдөр тутамдаа гадуур өмсөх гол тренд загваруудын нэг болоод байна.
Ermenegildo Zegna том халаастай пиджак болон куртка, J. W. Anderson том халаастай цув, харин Juun J том халаастай жийнсэн хүрэм танилцуулжээ.
Эди Слиманы үеийн Dior Homme-д дуртай байсан уу? Тэгвэл брэндүүдийн шинэ цуглуулгад Эдигийн алдаршуулж чадсан тэрхүү slim fit буюу нарийхан силуэт давамгайлжээ. Prada, Off-White, Dior гээд бүгд slim fit эсгүүрийг онцолсон байгаа.
Поло захыг зөвхөн футболка гэлтгүй свитер цамц, хүрэм зэрэг бусад хувцаснууд дээр ч хэрэгжүүлж байна. Dolce & Gabbana, We11done, Ermenegildo Zegna брэндүүдэд ийм төрлийн загварууд өргөн сонголттойгоор бий.
Эрэгтэй загварт комбинзон тренд болоод удаж байгаа ч цаашид ч энэ эрчээ алдахгүй бололтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт