Кендалл Женнер "паска" цүнхийг дахин моодонд оруулж байна

Харин та энэ чиг хандлагыг дагах уу?

Загвар өмсөгч Кендалл Женнер бол зөвхөн мэргэжлийн загварын тайз гэлтгүй мөн street style загварын хүчтэй тоглогчдын нэг юм. Үргэлж хамгийн сүүлийн үеийн чиг хандлагуудыг хэрэгжүүлж, этгээд хувцаслах дуртай тэрээр саяхнаас эхлэн "паска" цүнхийг эргээд моодонд оруулах боллоо. Мэдээж хэрэг энэ трендийг юуны түрүүнд алдарт дизайнерууд шинэ цуглуулгадаа онцолж, харин Кендалл үүнийг бодит амьдрал дээр хэрэгжүүлж байгаа явдал юм.

Саяхан модель бүсгүй 1980-аад оны уг трендийг ээжийн жийнсэн өмд болон цэцгэн хээтэй хоолойтой цамцтай хослуулан олны нүдэнд үзэгдлээ. Түүний бүсэлхийн дээрээ тогтоосон Chanel брэндийн "паска" цүнх эртний өдрүүдийн ретро уур амьсгалыг агуулахын зэрэгцээ high fashion харагдаж чадаж байлаа.

DKNY, Gucci, Supreme болон бусад олон брэндүүдийн хавар зун 2017 цуглуулгад багтсан "паска" цүнхээр гангарахад та бэлэн үү?

Ө.Тодгэрэл

2017-06-02, 18:00