Шинэ улиралд ямар эсгүүртэй жийнсэн өмд худалдаж авах вэ

Скинни өмдийг орлох загвар

Скинни жийнс моданаас гараад удаж байгаа энэ үед ямар эсгүүртэй өмд сонгох вэ? "Ээжийн", "аавын", трапеци, өргөн гэх төрлүүд бүгд загварлаг сонголт болох ч, өндөр суудалтай сонгодог шулуун өмд яг одоо эдгээр бүх трендүүдийг тэргүүлж байна. Edited онлайн дэлгүүрийн мэргэжилтэн Кейт Смитийн хэлж буйгаар өмнөх жилтэй харьцуулбал энэ жил шулуун жийнсэн өмдний борлуулалт 49%-иар нэмэгдэж, бестселлер бүтээгдэхүүнүүдийн нэг болжээ. Тэр дундаа сүүлийн гурван сарын хугацаанд энэ загвар нь 80%-иар илүү борлуулагдаж байгаа гэнэ.

Мэдээж хүн бүр өөрийн галбирт зохисон эсгүүр сонгохыг илүүд үзэж, тренд дагах асуудлыг хоёрт тавих нь зүйтэй ч, шулуун өмд нь хүн бүрт зохидог давуу талтай юм. Та ийм өмдний эрэлд гарахаар шийдсэн бол сайн чанарын хатуу жийнсэн материалтай, ямар нэгэн анхаарал татам цайралтгүй, сонгодог цэнхэр өнгийн загвар дээр төвлөрөхийг зөвлөж байна. Харин сонгосон өмдөө кет, болхи загварын пүүз, өндөр өсгийт, mule гутал, улирлын гол тренд ковбой гутал гээд хүссэн гуталтайгаа хослуулж болно шүү.

Burberry

Off-White

Jacquemus

Re/Done

Goldsign

Buro.Mongolia

2018-08-23, 18:00

  • Зураг: