Петит охид ямар даашинз сонгох вэ: Дур булаам харагдуулах 24 загвар
Петит буюу жижиг биетэй охиддоо
Биеийн харьцаагаа зөв тодорхойлон түүндээ тохирсон загвар сонгох нь өөрийн гэсэн стиль бүрдүүлэлтийн чухал хэсгийн нэг билээ. Тэгвэл энэ удаад петит буюу жижиг биетэй охидод хамгийн гайхалтай зохих, тэднийг илүү дур булаам харагдуулах даашинзны загваруудыг танилцуулж байна. Доорх жагсаалтаас санаа аван худалдан авалт хийгээрэй.
Урт загварууд өндөр хүмүүст л зохидог гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Бэлхүүс хэсгээр барьсан, нарийн мөртэй зарим макси загварууд петит охидыг илүү дур булаам харагдуулдаг. Энэ улиралд пастель өнгөтэй, утас, уяагаар чимэглэсэн макси загваруудад анхаарал хандуулаарай.
Bottega Veneta-гийн нимгэн сүлжмэл поло захтай даашинз, J.Crew-ийн сонгодог загваруудын нэг болох судалтай даашинз зэрэг нь жижиг биетэй охидод таарсан хамгийн загварлаг сонголтуудын нэг байх болно.
Харин аялалд явахаар төлөвлөж байгаа бол даавуун эсвэл нимгэн тааран материалтай, өвөрмөц хээ угалзаар баяжуулсан миди болон богино силуэттэй загваруудыг сонгоорой.
Франц охидын өмсөх дуртай цэцгэн хээтэй, дөрвөлжин энгэртэй, бага зэрэг өвдөг давсан урттай загварууд биеийн галбирыг тань илүү тодотгож өгөх болно. Ийм загваруудыг сандаал, сийрсэн малгайтай загварчлан өмсөөрэй.
Jacquemus-ийн мини загварууд, Bassike брэндийн нуруу ил гарсан поплин даашинз, Cecilie Bahnsen-ийн хүүхэлдэйнд зориулсан гэмээр даашинз зэрэг загварууд нь биеийг илүү нарийхан, урт болгож харагдуулах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт