Танд зарим зүйл хэтэрхий стресс төрүүлэм санагдаж, ажлаасаа амралт авах чөлөө олдохгүй байвал "tie dye" эффекттэй хувцас өмсөж, бага ч гэсэн тайвшрал олоорой. Серфингээр хичээллэж, далайн эрэг дээр чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай залуучуудын стиль болсон энэ элемент шинэ улиралд тренд болж байна
Серфингийн зориулалттай сул шоорт, Хавай маягийн олон өнгийн хээтэй цамц зэрэг нь зуны улирлын салшгүй нэгэн хэсэг юм. Тиймээс дэлхийн алдарт дизайнерууд өөрсдийн хавар-зун цуглуулгадаа tie dye эффекттэй загварууд танилцуулсанд гайхах зүйл байсангүй ээ. Энэ тренд нь хэдэн улирал болоод л заавал ч үгүй эргэн ирдэг уламжлалтай билээ.
Гэхдээ tie dye эффект буюу олон өнгийн толбоноос бүрдсэн толгой эргэм хээ нь энэ улиралд тийм ч том хэмжээний тренд болсонгүй. Энэхүү чиг хандлагыг ердөө хэдхэн дизайнер шинэ цуглуулгадаа багтаалаа. Тэд цамц, жийнсэн өмд, хүрэм, даашинз гэх зэрэг байж болох бүхий л хувцсыг өнгө, өнгийн толбоор чимсэн байна. Харин BCBG Max Azria брэнд tie dye эффекттэй хувцсыг олон өнгийн даавуунаас бүрдсэн панама малгайтай хослуулж, далайн эргээс холддоггүй аялагчийн төрхийг төгс бүрдүүлсэн харагдана.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт